1971 он-миний шпагетти жил.
1971 онд би амьдрахын тулд шпагетти хийж, шпагетти хийхийн тулд амьдарсан гэхэд болно. Хоолны савнаас дэгдэх уур хөөр бахдал төрүүлж, хайруулан тавган дээр пор пор буцлах улаан лоолийн сүмс надад амьдрах итгэл нэмдэг байлаа.Би гэж хүн гал зуухны хэрэгслийн төрөлжсөн дэлгүүрээр хөлөө эцтэл эргэлдэж хүссэн хэмжээгээр гоймон чанаж болох том тогоо, гал зуухны цаг хэмжигч, гадаадууд ихэвчлэн ордог хүнсний дэлгүүрээс элдэв янзын амтлагч, ахиухан улаан лооль базааж авна. Номын дэлгүүрээс шпагеттины жорын ном сонгохоо ч мартаагүй. Гарт таарсан шпагеттины гоймон бүрийг худалдан авч, одоогоор хүнд мэдэгдээд буй бүхий л төрөл зүйлийн сүмсийг туршиж үзсэн гэхэд хилсдэхгүй…
Co-founder of Tagtaa Publishing, Film reviewer of Tegshee’s Movie Corner. Dreamer and Wanderer.